Галт уулын дэлбэрэлтээс үүдэж үүссэн цунами Тонга улсыг бүрхэж дэлхий нийтийн анхаарал сүүлийн хэдэн хоногийн турш тэдэн рүү хандаад байгаа билээ. Та бүхэнд анхны нас барьсан хүний тухай мэдээлснээс хойш нас барагчдын тоо гурав болон өссөн байна.
Гадаад улстай холбогдох сүлжээг засварлатал ойролцоогоор долоо хоног болно гэх мэдээг улсын эрх мэдэлтүүд мэдээлсэн тул тус улс ойрын хэд хоногтоо дэлхийн бусад улс орнуудтай холбоогүй хэвээр үлдэх бололтой. Гэвч Европ дахь Тонгагийн консулаас гамшгийн дараах тус улсын дүр зургийг харуулсан зургууд нийтлэгдсэн байна.
Онцгой тусламжийн онгоцнууд хэдийгээр тус улс руу хөдөлсөн ч газардах талбай байхгүй байгаа тул одоо хүртэл Тонга улс ямар нэгэн тусламжийн бараа хүлээн авах боломжгүй байна. Харин шинжээчдийн тооцоолж буйгаар энэ баасан гарагт Шинэ Зеланд болон Австралиас хөдөлсөн усан онгоцнууд Тонга улсад хүрнэ.
П.Тамир