Ш.Энхийн-Од нь саяхан NCAA-н нэгдүгээр дивизоны багаас албан ёсны тэтгэлэгт урилга хүлээн авсан анхны Монгол тоглогч болсон билээ. Тэрбээр энэ жил ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Дейтоны Их Сургуульд элсэн орж тус сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож эхэлнэ. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ратгерс, Дейтон, Провиденс, Ийстерн Вашингтон гэсэн Их сургуулиудаас Ш.Энхийн-Од сонголт хийн NCAA буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг Дейтоны Их сургуулийг сонгоод байв. Ш.Энхийн-Од хүсвэл нэг жил Их сургуульдаа суралцан, NBA-д элсэн орох хүсэлтээ өгөх боломжтой болсон гэсэн үг. Дейтоны Их сургуулиас Костас Антетокоунмпо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт зэрэг тоглогч NBA-д элсэж байжээ.
Тэгвэл АНУ-ын Коллежийн сагсанбөмбөгийн тухай мэдээллийг голчлон хүргэдэг алдарт “SLAM” сэтгүүлээс өчигдөр Коллежийн шилдэг 100 тоглогчийг өчигдөр уламжлал ёсоор нас насаар нь ангилан нэрлэсэн байна.
2022 онд ахлах сургуулиа төгсөх үеийнхний шилдэг 100 дугаарт Шаравжамцын Энхийн-Од нэрлэгджээ. NCAA-д нэг ч тоглолт тоглоогүй үедээ энэ жагсаалтад нэрлэгдэнэ гэдэг нь маш өндөр ранк юм.
Дашрамд дурдахад, үеийнхээ хамгийн авьяаслаг тоглогч гэгддэг Диор Жонсон 28 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм байна.
П.Тамир
Сэтгэгдэл (3)