Лусиа Харрисон буюу олон хүмүүсийн сайн танихаар NBA-д албан ёсоор драфтлагдаж байсан цор ганц эмэгтэй сагсанбөмбөгч нэгдүгээр сарын 18-нд 66 насандаа зуурдаар таалал төгслөө. 191см өндөртэй төвийн байрлалд тоглодог тоглогч байв. Тэрээр АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар 1975 оны Мексикийн ДАШТ-нд түрүүлж, 1976 оны Монтреалийн олимпод (эмэгтэй сагсанбөмбөгийн төрлийг анх багтаасан олимп) оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Дельта Стейт гэх коллежид харьяалалтай тоглодог байсан бөгөөд 1977 оны NBA драфтад нэрээ өгч 7 дахь тойргийн 137 дахь сонголтоор Нью Орлеанс Юта багт драфтлагдсан.
Хэдийгээр NBA-д тоглох боломж түүнд байсан ч тухайн үедээ жирэмсэн болсон байсан тул Ютагийн бэлтгэлийн баазад очилгүйгээр тэдний саналаас татгалзсан байна. Түүнээс хойш 1979-1980 оны хооронд Хьюстон Анжелс багийн төлөө тоглосныхоо дараа мэргэжлийн сагсанбөмбөгийн замналаа өндөрлүүлж өөрийн сурсан Дельта Стейт сургуульдаа сагсанбөмбөгийн дасгалжуулагч мөн элсэлт хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн. Амьдралынхаа ихэнх хэсгийг багш болон дасгалжуулагчаар ажиллаж өнгөрүүлсэн тэрээр дөрвөн хүүхдийн ээж болж аз жаргалтайгаар амьдарсан. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн алдрын танхимын гишүүн билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)