FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 2-р сарын 17-нд 2021 оны шилдгүүдээ тодрууллаа. Үүнд оны шилдэг эрэгтэй тоглогчоор Германы Байерн Мюнхен багийн Польш довтлогч Роберт Левандовски шалгарч оны шилдэг эмэгтэй тоглогчоор Испаний Барселон багийн хагас хамгаалагч Алексиа Путеллас тодорлоо.
Харин шилдэг дасгалжуулагчийн төрөлд Английн Челси клубын Герман дасгалжуулагч Томас Тухел шалгарсан бол эмэгтэй дасгалжуулагчаар мөн л Челси клубын Англи дасгалжуулагч Эмма Хейз шалгарсан. Шилдэг хаалгачийн төрөлд Челси клубын Сенегал хаалгач Эдоуард Менди тодорсон бол эмэгтэй хаалгачийн төрөлд Францын Лион клубын Чили хаалгач Кристианa Эндлер сонгогджээ.
Мөн тус ёслолын арга хэмжээний үеэр 2021 оны бэлгэдлийн 11 тоглогчийг шалгаруулсан бөгөөд тус багийг 3-3-4 гэх байрлалаар нэрлэжээ. Тус багийн хаалгачаар Италийн шигшээ багийнхаа хамтаар Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Жанлуиджи Доннарумма нэрлэгдэж гурван хамгаалагчаар Давид Алаба (Реал Мадрид, Австри), Леонордо Бонуччи (Ювентус, Итали), Рубен Диас (Манчестер Сити, Испани) нар нэрлэгджээ. Гурван хагас хамгаалагчаар бүгд Премьер лигийн тоглогчид болох Н’Голо Канте (Челси, Франц), Жоржиньo (Челси, Итали), Кевин Де Брюйне (Манчестэр Сити, Бельги) нэрлэгдэж довтлогчдоор Кристиано Роналдо (Манчестер Юнайтед, Португал), Лионель Месси (ПСЖ, Аргентин), Эрлинг Хааланд (Боруссиа Дортмунд, Норвеги), Роберт Левандовски (Байерн Мюнхен, Польш) нар тодорчээ.
П.Тамир