2.6-3.8 тэрбум жилийн настай 555.55 каратын хар алмазыг ирэх сарын гурванаас есний өдрүүдийн хооронд онлайнаар дуудлага худалдаанд оруулж зарахаар болсон байна. Уг алмаз шиг том хэмжээтэй хар алмаз бүрэлдэх боломжгүй гэж судлаачид үздэг тул одоо дуудлага худалдаанд орох алмазыг гадаад сансраас ирсэн гэж үздэг. Алмазны үнийн хувьд нэг карат болгондоо 13,600 америк доллар хүрдэг бөгөөд тус алмазны хувьд 6.8 сая Америк доллар хүрэх төлөвтэй байна.
Уг дуудлага худалдааны талаар алмааз шинжээчид “Энэ бол дэлхийн хамгийн тансаг алмазнуудын нэгийг өөрийн болгох амьдралд нэг л олдох боломж.” хэмээн бичицгээжээ. Мөн нэг сонирхолтой зүйл болсон нь тус дуудлага худалдаанд крипто хөрөнгөөр оролцох боломжтой юм байна. Ингэснээр крипто болон NFT хөрөнгүүд дэлхийн зах зээлд албан ёсоор үнэлэгдэж мөнгөний үүргийг эхнээсээ гүйцэтгээд эхэлжээ.
П.Тамир