Хоёдугаар сарын 4-нөөс хоёрдугаар сарын 20-н хүртэл манай урд хөрш болох БНХАУ-н нийслэл Бээжин хотод өвлийн XXIV-р наадам зохиогдоно. Тэгвэл тус спортын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгт Олон Улсын Олимпын Хорооны гишүүн 90 улсын баг тамирчид оролцох эрхээ авсан байна. Үүний дунд Хайти болон Саудын Араб улс өвлийн олимпод анх удаагаа оролцох болжээ. Эдгээр хоёр улс тус тус нэг тамирчинг Бээжин рүү илгээж байгаа бөгөөд хоёул эрэгтэйчүүдийн уулын цанын төрөлд оролцоно. Мөн тэднээс гадна 2018 оны өвлийн олимпыг өнжсөн Перу, Америкийн Самао, Тринидад Тобаго гэх улсуудын баг тамирчид Бээжинг зорих юм.
Харин Олон Улсын Олимпын Хороо Хойд Солонгосын шигшээ багийг 2020 оны зуны олимпын наадамд тамирчдаа илгээхээс татгалзсаны хариуд 2022 оныг дуустал олимпын ямар нэгэн арга хэмжээнд оролцох эрхийг нь хассан тул Бээжингийн олимпод Хойд Солонгосын шигшээ баг оролцох боломжгүй болж байна. Мөн ОХУ-н шигшээ баг зуны олимпын адилаар улсынхаа албан ёсны туган дор бус Оросын Олимпын Хорооны туган дор оролцоно.
П.Тамир