Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болжээ. Хурлаар допинг хэрэглэж, барилдах эрхээ хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Бат-Орших нарын асуудлын хэлэлцсэн юм.
Гэвч эндээс тодорхой шийдвэр гараагүй бөгөөд нөгөөдөр дахин хуралдахаар болсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тэдгээр бөхчүүдийг барилдуулахыг дэмжих магадлал өндөр гэв.
Харин даян аварга Н.Батсуурьт ёс зүйн шийтгэл оноож магадгүй аж. Учир нь тэрбээр бөхийн барилдаан тасалдуулж, Монгол бөхийн өргөөний өмчид халдсан гэж ёс зүйн шийтгэл оноох бололтой.
Б.Жаргал
Сэтгэгдэл (89)