Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж буй Бээжин 2022 өвлийн XXIV-р олимпын наадамд дэлхийн зарим улс дипломат төлөөлөгчдөө БНХАУ-руу илгээхгүйгээр тус олимпыг боёкотлохоор шийдсэн.
Эдгээр улсуудыг нэрлэвэл Австрали, Бельги, Канад, Дани, Их Британи, Япон, Косово, Литв, АНУ гэх есөн улс байгаа юм. Тэднээс гадна коронавирусын халдвартай холбоотойгоор Австри, Шинэ Зеланд, Энэтхэг, Нидерланд, Швед гэх улсууд албан ёсны дипломатчаа олимпын наадам руу илгээхгүй байх шийдвэр гаргасан. Дээрх есөн улсын боёкотлож буй гол шалтгаан нь Хонконг улсад болсон тусгаар тогтнолын төлөөх жагсаал, Шинжаан дахь Уйгаруудын соёлыг устгах бодлого зэрэг олон хүчин зүйлсээс бүрдэж байна. Дипломатчийг эдгээр улсууд илгээхгүй хэдий ч өвлийн олимпод тус улсуудын тамирчид хэвийн оролцоно.
П.Тамир