Даваа гарагт буюу өчигдөр Афганистан улсын баруун бүс нутгаар 5.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болж хорь гаруй хүний аминд хүрч олон зуун барилга бүтээн байгуулалтыг эвдлэн сүйтгэжээ. Уг үйл явдлыг тодруулбал Туркменистан улстай хиллэдэг Бадгхис гэх аймагт гуч гаруй километрийн бүсэд тохиолдож одоогийн байдлаар 22 хүнийг нас барсан гэж бүртгээд байна.
Газар хөдлөлтийн өмнө хүчтэй бороо тус бүс нутагт их хэмжээгээр орсноос гадна Бадгхис нь иргэд ихэвчлэн өндөр уулархаг газраар амьдардаг бүс нутаг тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Мөн “Талибанчууд ч олон тооны цэргээ уг газар хөдлөлтөөс болж алдсан байх боломжтой” гэж шинжээчид үзэж байгаа юм байна.