Далай доорх галт уул дэлбэрсний улмаас Тонга улсад цунами үүсэж, улсын ихэнх хэсгийг галт уулын үнс утаа бүрхэж тус улсыг цэвэр усны нөөцгүй болгоод байгаа билээ. Тэгвэл тэдэнтэй ойрхон оршдог Шинэ Зеланд улс ундны ус, болон зарим тусламжийн барааг тээвэрлэсэн онгоцыг Тонга улс руу хөөргөсөн ч одоогоор газардах боломжгүй байна. Учир нь Тонга улсын нисэх онгоцны буудлыг галт уулын дэлбэрэлтээс болж их хэмжээний үнс бүрхсэн байгаа тул онгоц аюулгүй газардах боломжгүй бөгөөд эхний ээлжид онгоцны газардах цэгийг цэвэрлэх шаардлагатай болж байгаа юм. Мөн Тонга улс руу тусламжийн бараа ачсан хоёр усан онгоц хөдөлсөн хэдий ч улсын эрэг дээр очтол дор хаяж гурван өдөр болно.
Сэтгэгдэл (1)