2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэмжилтийн үр дүнг нэгтгэн гаргадаг IQair сайтын мэдээлж буйгаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаар байранд бохирдлын хэмжээ 279 гэх үзүүлэлттэй бичигдэж байна.
Харин бидний дээр Энэтхэг улсын Дели хот 291 гэх бохирдлын хэмжээтэйгээр жагсаалтыг тэргүүлж байна.
Бохирдлын хэмжээг 35.4 хүртэл ямар нэгэн хор нөлөөгүй, 35.5-55.4 хүртэл мэдрэмтгий хүмүүст хор нөлөөтэй, 55.5-150.4 хүртэл эрүүл бус, 150.5-250.4 хүртэл эрүүл мэндэд маш их хор нөлөөтэй, 250.5-с өндөр бол үхлийн аюултай гэж хэмждэг байна. Үүнээс харахад Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ нь энгийн байх ёстой хэмжээнээс найм дахин их, мөн үхэлд хүргэх аюултай гэх ангилалд багтаж байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)