Европ тивийн ихэнх улсад коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй иргэд олон нийтийн газрууд болох кино театр, цэнгэлдэх хүрээлэнгүүд, томоохон дэлгүүр, ресторан гэх мэт газруудаар нэвтрэх боломжгүй байгаа. Ийм учраас вакциныг эсэргүүцэгч хүмүүс сувилагч нарт багадаа 300 Евро буюу манай улсын ханшаар ойролцоогоор нэг сая төгрөгийг хахуул болгон өгч вакцин хийлгэж буй мэт дүр үзүүлж вакцины гэрчилгээ авах хэрэг газар аваад байна.
Тэгвэл Итали улсын Палермо хотод вакцины эсрэг үзэлтэй гэр бүлтэй хуйвалдан хоосон вакцин шахаж тэдэнд вакцины үнэмлэх олгосон сувилагчийг цагдаа нар баривчилжээ. Тус сувилагчийн хоосон тариа шахаж буйг эмнэлэг дэх нууц камераар бичин авч олон нийтийн сүлжээнд дэлгэснээр 58 настай сувилагч хөдөлшгүй нотлох баримттай нүүр тулж хэргээ хүлээжээ. Итали улсад зөвхөн энэ удаагийн хэргээр зогсохгүй өмнө сард гурван эмчийг олон удаагийн давтамжтайгаар хуурамч вакцин тарьсан хэргээр мөн баривчилжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)