Удахгүй нээлтээ хийж “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын тасалбарыг худалдаалахгүй зөвхөн хүндтэй зочдыг л тэмцээний үеэр нэвтрүүлэх болсон тухай өчигдөр урд хөршийн олимпын хороо мэдэгдлээ.
Хэдийгээр олимпыг үзэгчтэй зохион байгуулах шийдвэр гарсан байсан ч тамирчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж уг шийдвэрээсээ буцсан байна. Тамирчдын хувьд тусгай нислэгүүдээр БНХАУ-д нэвтрэх бөгөөд бүрэн вакцинд хамрагдсан тамирчид ямар нэгэн хөл хорионд орох шаардлагагүй бол вакцинжуулалтад хамрагдаагүй тамирчид БНХАУ-д ирмэгцээ 21 хоног хөл хорионд байх ёстой. Өвлийн олимпод зориулж АНУ, Канад зэрэг олон тооны хүний бүрэлдэхүүнтэй багууд бүх тамирчдаа бүрэн вакцинжуулалтад хамрагджээ. Хэрвээ тэмцээний үеэр ямар нэгэн тамирчнаас халдвар илэрвэл цаашид тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болох бөгөөд тэр даруй тусгаарлалтад орж эмчлүүлнэ.
П.Тамир