Далай доорх галт уулын дэлбэрэлтээс болж Шинэ Зеланд, Япон, Тонга гэх зэрэг арлын орнуудын эргээр хүчтэй давлагаа үүсэж цунамигийн гамшигт үзэгдэл тохиолдож байгаа билээ. Азаар ямар нэгэн хүний амь нас эдгээр өдрүүдэд эрстээгүй байсан ч Тонга улсад амьдардаг Англи эмэгтэй Анжела Гловер цунамигаас болж нас барсан анхны хүн болж бүртгэгдлээ. Түүний хувьд тус улсад нөхөртэйгөө гэрлэснээсээ хойш амьдарч байсан амьтанд, ялангуяа нохойд маш ихээр хайртай нэгэн байжээ.
Байгалийн гамшиг тохиолдох үед түүний нөхөр Жеймс модноос зуурч амьд үлдсэн бол Анжелагийн хувьд аюулаас хол байсан хэдий ч нохойгоо аврахын тулд аюулт бүс рүү орсноор хэрэг явдал харамсалтайгаар өндөрлөсөн. Мөн тэд Тонга хотын нийслэлээс хойд зүгт ойролцоогоор 65км зайд амьдардаг байсан байна.
П.Тамир