Орчин үеийн ардчилсан улс орнууд иргэн бүрдээ Вакцинд хамрагдах эс хамрагдах эрхийг нь өгдөг билээ. Келли Эрнби гэх АНУ-ын улс төрч эмэгтэй нь коронавирусын вакцины эсрэг байр сууриа цахим хаягаараа дамжуулан хүчтэй илэрхийлдэг хэсэг бүлэг хүмүүсийн дунд нэр нөлөөтэй нэгэн байсан. Гэвч энэ оны эхний долоо хоногт Келли нь коронавирусын халдвар авч улмаар вакцинжуулалтад хамрагдаагүй байсан тул өвчний эсрэг тэмцэж чадалгүй нас барсан байна. Уг үйл явдлыг түүний найзууд олон нийтэд мэдэгдсэний дараагаар вакциныг хамгийн ихээр шүүмжилдэг байсан нэгэн өөрийн итгэл үнэмшлээсээ болж амиа алдсанд хүмүүс түүний хийсэн үйлдлийг маш ихээр шүүмжилж вакцины эсрэг дуугарах хүмүүсийн тоо ч огцом багасаж байна.
Хэдийгээр вакцин хийлгэх үгүй нь хувь хүний сонголт боловч вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан хувь хүний амийг аврах зориулалттай бүтээгдсэн гэдгийг санах хэрэгтэй.
Сэтгэгдэл (7)