АНУ болон Канад улсын өмнөд бүсийн нутгаар 20-30 см зузаантай цас орсон. Уг явдлаас болж АНУ-ын зүүн өмнөд бүсийн мужуудад хамгийн багадаа 145,000 иргэд тог цахилгаангүй болж 3,000 гаруй олон улсын нислэг цуцлагдлаа. Мөн Виржини, Хойд болон Өмнөд Каролин, Жоржиа гэх мужууд онцгой байдал зарлаад байна.
Шуурганаас шалтгаалж том модод олон нийтийн газар унаж хотын бүтээн байгуулалтад гэмтэл учруулах, олон тооны зам тээврийн ослууд, аялж яваад сураггүй алга болсон хүмүүс гэх мэт сөрөг үр дагаврууд ар араасаа гарсаар байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар их хэмжээний цас нь Нью Йорк болон бусад хотуудад үер дэгдээх магадлалтай өндөртэй. Тийм учраас ихэнх мужууд иргэдийг гэрээсээ гарахгүй байж ил замаас хол байхыг анхааруулж байна.
П.Тамир