Тонга улсын газар нутагт байрлах галт уулд дэлбэрснээр хүчтэй Цунами дэгдэж тус бүс нутаг үнс, утаагаар бүрхэгдээд байгаа талаар та бүхэн мэдэж байгаа билээ. Тэгвэл Тонга улстай ойрхон байрладаг Шинэ Зеланд улс тус галт уулын дэлбэрэлтээс үүссэн мөн цаашид гарч болох хохирлуудыг хэмжихээр нисдэг тэргийг илгээжээ. Гэвч одоогоор албан ёсны үр дүнг танилцуулаагүй.
Тонга улсын хувьд 80,000 гаруй иргэд тус галт уулын дэлбэрэлтээс болж хүчтэй цунами болон хорт хийгээр бүрхэгдээд байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хүний амь эрстээгүй. Гэвч зарим бүс нутагт интернетийн холболт тасарсны улмаас ойролцоогоор 100,000 хүмүүстэй холбоо барих боломжгүй байгаа юм. Мөн далайгаар хүрээлэгдсэн улсын хувьд галт уулнаас шалтгаалж элс цэвэр усыг ихээр бохирдуулж иргэдийг усны хомстолд оруулаад байна. Үүнээс гадна иргэдийг уушгиа хорт утаанаас хамгаалахын тулд амны хаалт зүүх, биедээ цэвэр ус байнга авч явах, гэрээсээ гарахгүй байх гэх мэт олон зөвлөгөөг Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээ өгөөд байна.
Хунга-Тонга Хунга-Хапай галт уул нь сүүлийн хэдэн арван жил тус улсын хамгийн том байгалийн занал хийлэгч байсаар ирсэн. Уг үйл явдал Тонга улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Коронавирусээс болж аялал жуулчлалаас улсын ихэнх орлогоо олдог тус улсын хувьд таагүй цаг үеийг өнгөрүүлж байгаа.
П.Тамир