1994 оноос 2020 он хүртэл улс төрд хүчин зүтгэсэн Мали улсын өмнөх ерөнхийлөгч Ибрахим Боубакар Кейта 76 насандаа таалал төгссөнийг түүний гэр бүл мэдэгдлээ. 2013 оноос хойш долоон жилийн турш Мали улсын ерөнхийлөгчөөр ажилласан түүний хувьд 2020 онд болсон түүний эсрэг олон нийтийг хамарсан бослогоос болж үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан билээ. Тус бослого нь улс орны эдийн засгийн хямрал, сонгуулийн тухай маргаан, түүний шударга бус дүрмүүд гэх асуудлууд тус бослогыг эхлэхэд хүргэсэн.
Хоёр жилийн өмнө түүний тархинд цус харваж байсан ч одоогийн байдлаар түүний үхлийн шалтгаан нь тодорхой биш байна. Түүний тухай товч мэдээлэл хүргэхэд Ибрахим Боубакар Кейта нь Мали улсын энгийн нэгэн гэр бүлд төрж Парис хотод уран зохиол, олон улсын харилцаа, түүхийн чиглэлээр суралцаж тэндээ хэсэг хугацаанд амьдарч их сургуулийн багш хүртэл хийж байсан. 1980 онд нутагтаа буцан очиж Европын Хөгжлийн Санд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. 2013 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө тус улсад энх тайван болон аюулгүй байдлыг авч ирнэ хэмээн амлаж байсан ч амлалтдаа хүрч чадалгүйгээр 2020 оны 8-р сард ерөнхийлөгчийн албан тушаалаа алдсан.
П.Тамир