Жем интернэшнл группын нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхийн өмнө Улсын харцага Г.Намсрайжав өөрийн хүү Даян аварга Н.Батсуурийг барилдуулахгүй байх шийдвэр гаргасанд өөрийн үзэл бодлоо илэрхийлж үг хэллээ.
Г.Намсрайжав: “Миний хүүг Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд интернyeтээр бүртгүүлэхэд нь Үндэсний бөхийн холбоо бүртгэж аваагүй. Харин өнөөдрийн барилдаанд өөрийн биеэр бүртгүүлж албан ёсоор барилдахаар иртэл мөн бөхчүүдийн эсэргүүцлийн дагуу түүнд барилдах боломж өгөхгүй байна. Допингийн асуудал бол аль хэдийнээ болоод өнгөрсөн. Хүү минь 11 сарын шийтгэлээ шудаpгаар хүлээж нэмэлтээр зургаан сар барилдахгүй өнжсөн. Залуу хүн барилдахгүй байна гэж юу байсан юм! Хүү минь ид залуу насан дээрээ барилдах эрхтэй! Энэ асуудал бол ХОВД аймгийн бүлэг хэдэн хүмүүсийн л найруулж хутгасан асуудал. Миний хувьд маш гомдолтой байна.”
Сэтгэгдэл (62)