Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва болон Аймгийн арслан Б.Бат-Орших нар ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанаар тус бүр шөвгөрсөн хэдий ч тэднээс хориотой төрлийн бодис илэрсэн тул баяр наадмын комиссоос тэдний барилдах эрхийг 11 сарын хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу тэдний барилдах эрх өмнө оны 6-р сард бүрэн сэргэсэн хэдий ч тус бөхчүүд заал танхимын ямар нэгэн барилдаанд барилдалгүй өнөөдрийг хүрсэн. Гэвч 2022 оны 1-р сарын 16 буюу өнөөдөр Жем интернэшнл группын нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд эдгээр бөхчүүд барилдахаар ирсэн боловч бусад бөхчүүд тэдний эсрэг буйгаа илэрхийлж дэвжээн дээр гарч барилдалгүйгээр тэмцсэн.
Тус асуудалтай холбоотойгоор Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага О.Хангай нарын бөхчүүд хэдийгээр тэдний барилдах эрх сэргэсэн хэдий ч бусад бөхчүүдээс харьцангуй өөр шийтгэл оногдуулсан явдалд дургүйцлээ илэрхийлэн тэмцсэн байна. Гэвч тэдгээр бөхчүүдийн барилдах эрх хэдийнээ сэргэсэн тул Монголын Үндэсний Бөхийн Холбоо дээрх гурван бөхийг уг барилдаанаас хасах эрхгүй тул холбооны тэргүүн Улсын заан Ц.Магалжав тус бөхчүүдээс өнөөдрийн барилдааныг үргэлжлүүлэн зохиохын тулд эдгээр бөхчүүдээс өөрсдийн саналаар түдгэлзэхийг санал болгосон.
Энэ асуудлын дагуу Даян аварга Н.Батсуурийн аав Улсын харцага Г.Намсрайжав “Нэгийн даваанд гарч барилдаад нэг давчихсан бөхчүүдийг барилдаанаас хасаж дахин барилдааныг эхлүүлэх нь ёс зүйд нийцэхгүй” хэмээсэн байна. Гэвч Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүний хүсэлтийг хүлээн авч өөрийн хүсэлтээр түдгэлзэж үзэгч түмнийхээ өмнө ёслон уучлал хүсэж өргөөг орхисон бол Даян аварга Х.Батсуурь түдгэлзэх шийдвэрийг гаргаагүй тул түүнийг холбооны зүгээс түдгэлзүүлж 256 бөхийн барилдааныг эхлүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (5)