Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан бөхийн өргөөнд дахин эхлэх гэж байна. Учир нь даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй хэмээн бөхчүүд барилдаагүй юм. Дээрх хоёр бөх нь Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн ч аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Бат-Оршихын нараас допингийн төрлийн бодис илэрч барилдах эрхийг 11 сараар хасах нь зүйтэй хэмээн Бөхийн салбар хороо үзсэн. Энэ шийдвэрээр дээрх бөхчүүд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс барилдах боломжтой болж байгаа юм.
Мөн Монголын Үндэсний бөхийн холбооноос дээрх хоёр бөхийг өнөөдрийн барилдаанд оролцож болно хэмээн шийдвэр гаргаж бүртгэж авсан ч бусад бөхчүүд эсэргүүцсэн учир бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэл гаргаж даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ барилдааныг өнжихийг хүслээ. Мөн Жем интернэшнл групп, Харцага цолтнууд болон үзэгчдээ хүндэлж бусад бөхчүүдийг барилдахыг уриаллаа.
Сэтгэгдэл (13)