Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд бөхийн өргөөнд 12.00 цагаас эхлэх байсан ч одоогоор тус барилдаан эхлээгүй байна.
Учир нь тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлж үндэсний бөхийн холбоо бүртгэж өнөөдрийн барилдах бөхийн нэрэнд оруулсан байсан. Энэ асуудлыг улсын харцага О.Хангай эсэргүүцэж талбайд гарч ирэхгүй байгаа бөгөөд өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу? Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна. #NODOPING #ТЭГШ ЭРХ" гэжээ.
Сэтгэгдэл (2)