Жүдо бөхийн "Токио-2020" олимпын наадмын хүрэл медаль, 2013 оны Дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгө, 2019,2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг зодог тайллаа. Тэр энэ баяр, гуниг хослуулсан мэдээгээ Хөдөлмөрийн баатар цолныхоо найран дээр хэлсэн юм. М.Уранцэцэгийн их спортын дэвжээнд өнгөрүүлсэн 16 жилийн замнал ийнхүү өндөрлөж байна.
Сэтгэгдэл (3)