Монгол бөхийн өргөөнд улсын өсөх идэр начин С.Лхагваад хүндэтгэл үзүүлэх аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Тус барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлж, аймгийн заан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Ө.Сүхбат аймаг, цэргийн цолтны барилдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Их шөвөгт хурц арслан Б.Лхагвадорж, аймгийн начин Л.Энхтүвшин нар шалгарлаа. Маргааш Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан 12:00 цагт болно.
Сэтгэгдэл (1)