Монгол бөхийн өргөөнд улсын начин С.Лхагваад хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан болж байна. Энэ барилдаанд дөрөв даваад буй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн начин Б.Улаалзгана хөлийн цэцээр ажиллаж буй нь тохиромжгүй санагдлаа. Тэр энэ барилдаанд зодоглож буй бөх. Нөгөө талаас шүүгч. Барилдахынхаа хажуугаар бөхийн барилдаан шүүх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдана. Бусад спортын тэмцээн уралдаанд тамирчин өөрийн оролцож буй тэмцээнийг шүүхийг хатуу хориглодог билээ. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, менежер нар даян аваргаа барилдуулахгүй байж чадсан шигээ энэ тал дээр мөн анхаарвал зохимоор.
Сэтгэгдэл (2)