Улсын начин С.Лхагваад хүндэтгэл үзүүлэх аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Тус барилдааны нэгийн даваанд улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу аймгийн арслан Э.Нямаагаар нэг давлаа. Ч.Дэнзэнсамбуу нь цагтаа мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд Асахирюү нэртэйгээр хүч үзэж явсан бөх. Тэр гурван жилийн өмнө зодог тайлсан ба өнгөрсөн жил Ховд аймагт болсон цол, чимэг олгох барилдаанд аймгийн арслан Б.Тайвангаар тав давж, аймгийн начин болсон юм.
Сэтгэгдэл (2)