Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин С.Лхагваагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан эхэллээ. Барилдаанд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Ё.Эрдэнэжаргал, Н.Баттүвшин, М.Амарсанаа, Д.Цэвэлсодном нарын 256 бөх барилдаж байна. Тус барилдаанд аймгийн хурц арслан 14, аймгийн арслан 62, аймгийн заан 27, аймгийн харцага 26 бөх бүртгүүлжээ. Улсын начин С.Лхагваа нь 1964 оны Улсын баяр наадмаар дархан аварга Б.Түвдэндоржоор тав давж улсын начин, 1967 онд улсын арслан Сосорбарамаар дахин тав давж Л.Сосорбарамаар цолоо баталсан бөх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)