Швейцарь улсад мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-нд болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Ганзоригийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Н.Хэрлэн, Д.Баасандорж, Д.Отгонхүү, Ч.Мандахбаяр нар оролцохоор өнөөдөр хилийн дээс алхав. Тэд ОХУ-ын Кировт энэ сарын 16-24-нд тэмцээний бэлтгэлээ хангаж, үргэлжлүүлэн ДАШТ-д оролцох юм. Энэ тэмцээнд 30 орны шилдгүүд хурд болон техникийн төрөлд өрсөлдөнө.
Сэтгэгдэл (2)