Монгол Улсад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчдыг сонгох сорилго тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д Б.Бямбадорж нар алтан медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Б.Хонгорзул, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар алтан медаль хүртэж, дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхээ авлаа. Өнөөдөр тус тэмцээн өндөрлөх бөгөөд үлдсэн жингүүдийн дүн тодорно.
Эрэгтэйчүүдийн 57 кг:
1. З.Занабазар (Хилчин)
2. Э.Дөлөө (Алдар)
3. Н.Насанбуян (Хасу-Мегастарс)
3. М.Даваабанди (Алдар)
61 кг:
1. Н.Наранхүү (Хасу-Мегастарс)
2. Д.Балжинням (Алдартан)
3. Ц.Мандалсүрэн (Алдартан)
3. Ц.Чинзориг (Алдар)
65 кг:
1. Ц.Цогбадрах (Алдар)
2. Э.Төгсжаргал (Хасу-Мегастарс)
3. Т.Тулга (Хүч)
3. Б.Буд (Харгант цамхаг)
70 кг:
1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
2. Б.Батмагнай (Алдар)
3. Ш.Дэлэг (Их шавь)
3. Г.Бэгзжав (Аваргууд академи)
74 кг:
1. Б.Бямбадорж (Сүлд)
2. Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)
3. О.Сүлдхүү (Хасу-Мегастарс)
3. М.Мөнхбат (Аваргууд академи)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
1. Б.Хонгорзул (Баянхонгор)
2. С.Цэрэнчимэд (Алдар)
3. Э.Гантуяа (Хилчин)
65 кг:
1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)
2. Т.Энхжин (Алдар)
3. А.Даваажаргал (Налайх)
68 кг:
1. Э.Дэлгэрмаа (Хүч)
2. З.Болортунгалаг (Хилчин)
3. Б.Найдансүрэн (Алдар)
72 кг:
1. Э.Даваанасан (Алдар)
2. Д.Цогзолмаа (Орхон, Ирээдүйн одод)
3. Э.Цэвэгмид (Алдар)
76 кг:
1. Г.Ариунжаргал (Алдар)
2. Г.Уртнасан (Хилчин)
3. Н.Загардулам (Хилчин)
Сэтгэгдэл (1)