Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутагт нэгт Ичиножо А.Ичинноровыг давснаар уналгүй тав дахь ялалтаа авлаа. Тэргүүлэгчийн нэгдүгээр эгнээнд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс гадна хоёр бөх байна. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил хүчтэй озеки Шодайг давснаар дөрвөн даваатай боллоо. Мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны хамгийн ахмад бөх тэрбээр 1100 дэх даваагаа авч байна.