“OLBG” платформ 2021 онд хамгийн өндөр орлого олсон тамирчдыг тодрууллаа. Энэ жагсаалтыг холимог тулаанч Конор МакГрегор рингэнп нэг минутад 8.6 сая ам.доллар олсон үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Дэд байрт мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга Сауль Альварез рингэнд байсан минут тутамдаа 444 мянган ам.доллар олсон амжилтаар бичигджээ. Гуравдугаар байрт америк хөлбөмбөгийн тамирчин Том Брэйди (37 мянган ам.доллар), дөрөвдүгээрт хөлбөмбөгч Неймар (32 мянган), тавдугаар байрт Криштиану Роналду (18 мянган) нар оржээ.