Дэлхийн аль ч бүс нутгийн температурын хувьд нэгдүгээр сар бол жилийн дунджаас харьцангуй бага байдаг. Гэвч энэ өдрүүдэд Австрали улсын Онслов гэх хотын нутгаар 50.7 градус хүртэл халж тус улсын түүхэнд бүртгэгдсэн (1962 онд Австрали улсын урд хэсэгт) хамгийн өндөр температуртай тэнцэж ирсэн байна. Уг халалтын гол эх үүсвэр нь Австрали улсын баруун бүсэд өмнөх сард дэгдэж 60 сая метр квадрат бүс нутгийг хамарсан хээрийн түймэр мөн хур тундасны дутагдал ажээ. Зөвхөн Онсловоор дуусахгүй энэ дөрөв дэх өдөр Мардиэ, Робурн гэх газруудаар +50 градусын хэт дулаан бүртгэгдсэн гэж нутгийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Австрали улсын цаг уур шинжээчид иргэдийг аль болох гадагшаа гаралгүйгээр гэртээ байхыг зөвлөж байгаа бөгөөд зайлшгүй тохиолдолд гадагшаа гарах болбол биедээ үргэлж шингэн зүйл авч явахыг үүрэг болгожээ. Мөн тэдний мэдээлснээр агаарын температур өнөөдөр ихсэх төлөвтэй байгаа ч ирэх өдрүүдэд бага багаар буурна хэмээжээ.
П.Тамир