Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нарын чимэг, аймгийн арслан Б.Бат-Оршихын цолыг хурааж, барилдах эрхийг 11 сараар хасах нь зүйтэй хэмээн Бөхийн салбар хороо үзсэн. Энэ шийдвэрээр дээрх бөхчүүд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс барилдах боломжтой болж байгаа юм. Харин өчигдөр болсон барилдаанд даян аварга Н.Батсуурийг МҮБХ-ноос бүртгэхээс татгалзсан нь зарим хүнд эргэлзээ төрүүллээ. Гэхдээ допинг хэрэглэсэн бөхөд шийтгэл оногдуулж, өршөөх эрх нь гагцхүү МҮБХ-ны мэдлийн асуудал билээ. Тэгвэл 2020 оны Улсын баяр наадмаар допинг хэрэглэсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарт 11 сараар шийтгэл ногдуулах санал оруулж саналыг дэмжсэн Бөхийн салбар хорооны гишүүдийг танилцуулая.
Бөхийн салбар хорооны гишүүд:
1.Б.Баасандорж ХЗДХЯам т.н.б.дарга
2.н.Сайнзоригт ХЗДХЯам газрын дарга
3.н.Цолмонбаяр ХЗДХЯам
4.Ш.Лхачинжав генерал Хилийн цэрэг
5.Ц.Сосорбарам генерал БХЯ
6.Б.Цэнгэлмаа Хүүхддийн төлөө газар
7.Ү.Алтаншагай ХХААЯам
8.н.Баярсайхан Цахилгаан холбооны газар
Б.Жаргал
Сэтгэгдэл (32)