Казахстан улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн. Мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа аж. Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ. Тэгвэл Казахстаны Алматыд цагдаагийн газар саатуулагдаад байсан Монгол Улсын иргэн Д өчигдөр суллагдсан байна.
Казахстан дах Элчин сайдын яам, консулын газраас ямар шалтгаанаар сатуулсанг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой хариу ирээгүй л байгаа аж.