Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, гарьд М.Бадарч үзүүрлэв. О.Хангай тус барилдаанд дараалан түрүүлж буй юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалан Үндсэн хуулийн барилдаан болоогүй. Харин гарьд М.Бадарч Монгол бөхийн өргөөнд болсон хоёр барилдаан дараалан үзүүрлэж байна. Их харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Сэтгэгдэл (1)