Өнгөрсөн жил Хүйн долоо худагт болсон “Үндэсний бөх, үнэт өв” үндэсний бөхийн барилдаанд барилдсан дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Улмаар хориотой эмийн бодис хэрэглэсэн улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найм жил, анх удаа хэрэглэсэн аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хасах талаар МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдсан юм. Тэргүүлэгчдийн хуралд 15 гишүүн оролцохоос 11 нь хүрэлцэн ирж, барилдах эрхийг хасах тогтоолд гарын үсэг зурсан байна. Тухайн үед улсын арслан Д.Азжаргал ковид тусч, гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа нар чөлөөтэй байжээ. Улсын харцага Г.Элбэг эмчилгээтэй тул ирээгүй байна. Тэгвэл тэрхүү хуралд оролцсон МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, улсын арслан Д.Ганхуяг, гарьд И.Доржсамбуу, тэргүүлэгч гишүүн Л.Бадарч, Д.Батболд, Д.Жанчивдорж, Ё.Амарбаясгалан, Р.Сампилдондов, Д.Цэрэнсамбуу, Л.Ням нар дэмжсэн санал өгчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (37)