Дээд лигийг өчигдрийн тоглолтоор "Эрдэнэтийн уурхайчид" болон "Тэнүүн Өлзий Металл" багууд тоглосон. Тоглолтын дараа Т.Санчир багийн залуу тамирчныг өшиглөсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлал хүслээ.
Тэрбээр, "Өдрийн мэнд. Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу! Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байнаа! Яг болсон явдал нь: Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ 9 сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8аас 9 удаа шалтгаангүй бэлтгэл таслаж, баг хамт олноо хүндлэхгүй! Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан! Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна! Миний бие 2006оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсээн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна!" гэсэн байна.