Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Энэ барилдаанд гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх зодоглож байна. Тус барилдаанд аварга, арслан цолтон барилдаагүй юм. Өчигдөр тус барилдааны бүртгэлд даян аварга Н.Батсуурь бүртгүүлээгүй бөгөөд тэрбээр энэ барилдаанд барилдахаа өөрийн цахим хуудаст бичиж үлдээсэн байв. Гэвч өнөөдрийн барилдаанд түүнийг барилдахаар ирэхэд МҮБХ-ны зүгээс эрэмбэд оруулсангүй. Гэвч даян аварга Н.Батсуурь барилдахаар өмсгөлөө өмсөн талбайд гарч иржээ. Бөхийн барилдаан одоогоор эхлээгүй байна.
Сэтгэгдэл (2)