Мс Ванг хэмээх Хятад эмэгтэй өөрийн цахим хаягаараа сохор болзооны хамтрагчийнхаа гэрт хоол идэх гэж очоод санаандгүй байдлаар хөл хорионд орж дөрвөн хоногийг танихгүй хүний гэрт өнгөрүүлсэн тухайгаа нийтэлжээ.
Сохор болзоо гэдэг нь урьд өмнө нь нэгнийгээ таньдаггүй байсан хүмүүс анх удаа уулзаж болзохыг хэлдэг байна. Хэдийгээр үл мэдэх нэгний гэрт хоёулханаа гарах замгүй үлдсэн хэдий ч Вангийн хэлснээр түүний болзоот залуу нь тухайн өдрүүдэд түүнтэй бараг үг дуугараагүй бөгөөд өдөр бүр хоол хийж өгч түүнд маш эелдэг хандаж байсан байна. БНХАУ нь дотоодын Коронавирусын халдварыг тэглэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд халдвар илэрсэн бүс нутагт халдварын тоог нэмэгдүүлэхгүйн тулд гэнэтийн хөл хориог тавьсаар байгаа юм.
Вангийн хувьд ганц бие нэлээдгүй хугацаанд явсан тул түүний эцэг эх газар дээрх ганц охиндоо ихээр санаа зовниж түүнийг сохор болзоонд хүчээр явуулсан нь ийнхүү санаандгүй байдлаар охиноо тус нөхцөл байдалд оруулж орхижээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)