Саудын Араб улсад болж буй авто, мото спортын “Дакар Ралли-2022” уралдаан өндөрлөх дөхлөө. Тус уралдааны ес дэх гараанд мотоциклийн төрөлд тоосоо өргөсөн манай улсын тамирчин Н.Лхамаа 87, Б.Баттөр 118 дугаар байрт хурдаллаа. Харин UTV төрөлд уралдаж буй “Аянга” багийн Г.Аранзал, Г.Тэмүүжин нар 40 дүгээр байрт оров. Тэд энэ өдөр 491 км замыг 4:57 цагт туулжээ. Энэ сарын 2-нд эхэлсэн "Дакар Ралли" уралдаан маргааш өндөрлөж, дүнгээ эцэслэх юм.
Б.Жаргал