Ховд аймагт Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр болов. Энэ барилдаанд аймгийн арслан М.Эрдэнэжаргал, аймгийн заан Ц.Заяатүшиг, аймгийн начин Т.Эрдэнэдалай, Н.Батмагнай, Ж.Түвшинтөр нарын 48 бөх зодоглолоо. Тус барилдаанд аймгийн начин Л.Ням-Очир түрүүлж, сумын заан Б.Пүрэвсүрэн үзүүрлэв. Их шөвгийн гуравт аймгийн начин Ш.Еркинбек шалгарсан байна. Тус барилдааны хоёрын даваанд зүүний магнай, аймгийн арслан М.Эрдэнэжаргал, аймгийн начин Т.Эрдэнэдалай, Н.Батмагнай нар унажээ.
Б.Жаргал