Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Рёогокү Кокүгикан ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ итгэл төгс тэргүүлж байна. Харин түүний хүчтэй өрсөлдөгч озеки Такакейшо өчигдрийн барилдаанд баруун хөлийн шөрмөсөө гэмтээснээр өнөөдрөөс өнжих шийдвэр гаргалаа. Тэр хоёр долоо хоног орчим эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Такакейшо озеки найм дахь удаагаа тэмцээний дунд үеэс орхиж буй нь энэ юм.
Б.Жаргал