Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё гурав дахь өдрөө үргэлжилж байна. 2022 оны эхний тэмцээний дээд зиндааг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (3:0) нутаг нэгт Кирибаяма Б.Лхагвасүрэн (0:3)-г илүүрхэн давснаар уналгүй тэргүүлж байна. нэ өдөр озеки цолтой хоёр бөх өвдөг шороодсоноор башё улам сонирхолтой болох нь. Монголын бусад бөхчүүдийн өнөөдрийг амжилтыг танилцуулахад Хошорюү С.Бямбасүрэн (2:1), Чиёошома Г.Мөнхсайхан (1:2) нар давсан бол Ичиножо А.Ичинноров (1:2), Тамаваши Б.Мөнх-Оргил (2:1) нар уналаа.
Б.Жаргал