Хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр болсон.
Тус барилдааны зүүний магнайд өдгөө 63 настай Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, аймгийн хурц бадрангуй арслан Бадамгаравын Баттөр зодоглосон нь хурсан олонд бахдал төрүүлсэн юм.
Тэрбээр тус барилдаанд зодоглсон хамгийн ахмад нь. Б.Баттөр арслан энэ барилдааны нэгийн даваанд залуу бөх М.Бат-Очирт унажээ. Тэр цагтаа цалгиж явсан цуутай бөх. 1985 онд аймгийн начин цол хүртэж, 1989 онд аймгийн арслан цол хүртээд 1991, 1992 онуудад дараалан түрүүлснээр арслан цолоо баталсан юм. Б.Баттөр нь Улсын баяр наадмын дэвжээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 1997 оны наадмаар хоёр давж, гурвын даваанд улсын заан Ж.Ганболдод унажээ. Хамгийн сүүлд 2010 оны Улсын баяр наадамд 51 насандаа залуу бөх Б.Баярбатаар нэг давсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)