“Степп Арена” спортын ордонд шатрын “Элит гранпри” тэмцээн болж, гавьяат тамирчин Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, их мастер А.Энхтуул, Д.Батсүрэн, С.Билгүүн, Г.Мөнхгал Б.Гүндаваа тэргүүтэй шилдэг 50 шатарчин өрсөлдөв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд их мастер Д.Батсүрэн түрүүлж, Г.Мөнхгал, Б.Гүндаваа удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Т.Мөнхзул алтан медаль хүртэж, Д.Мөнхзул, А.Энхтуул нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд М.Очирбат, охидоос А.Мичид нар түрүүлсэн юм.
Б.Жаргал