Герман улсад “Оберхофф-2022” биатлоны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд Монголын тамирчин Энхбатын Энхсайхан 109 тамирчнаас 82 дугаар байрт орлоо. Өдгөө 19 настай Э.Энхсайхан дэлхийн цомд уралдсан анхны монгол биатлонч болов. Түүний олон улсын чансааны оноо нь 137 бөгөөд өвлийн олимпын наадамд оролцох эрх авахад 35 оноо хэрэгтэй. Энэ зайд ОХУ-ын Александр Логинов түрүүлж, Францын Эмильен Жаклен, Норвегийн Стурла Хольм Лагрейд нар удаалав. Оросын шилдэг биатлонч Эдуард Латыпов коронавирусний халдвар авсан тул оролцоогүй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)