Монгол Улсад Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Жилийн хамгийн үзүүштэй, сонирхол татсан цөөн барилдааны нэг юм. Энэ барилдаан анх 1992 онд болоход улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв. Тус барилдаанд 2012, 2013, 2021 онд өжиж байсан бөгөөд хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, хамгийн олон үзүүрлэсэн нь дархан аварга А.Сүхбат юм. Шинэ үндсэн хуулийн барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй бөгөөд аварга цолтон 11, арслан хоёр, гарьд тав, заан гурав, харцага нэг, начин цолтон дөрвөн түрүү хүртэж байсан байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)