Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын баруун хойд хэсгээр нууцаар оршдог гэмт хэргийн бүлэглэл сүүлийн үед тус улсын зэвсэгт хүчин тэдэн рүү дайралт хийснээр хариу үйлдэл үзүүлэхээр шийдэж үүрнээсээ гарч ирэн мотоциклтойгоо тосгонуудаар очиж замдаа тааралдсан бүхнийг устгаж иргэдийн сууцнуудыг галдан шатааж эхэлжээ. Тус гэмт хэргийн бүлэглэл нь өмнөх жилүүдэд Замфара болон түүнийг хүрээлэх мужуудаар тархаж ихэвчлэн ой модон дунд нуугддаг байв.
Олон бүс нутагт тархан суурьшсанаар мэдээлэл холбоо маш сайтай бөгөөд ихэвчлэн хүмүүсийг барьцаалан гэр бүлээс нь их хэмжээний мөнгө нэхэх журмаар үйл ажиллагаагаа явуулж хэрвээ хэн нэгэн тэднийг ажлаа хийж байх явцад нь саад удвал тэднийг тэр даруйд нь хөнөөж орхидог маш догшин ширүүн бүлэглэл юм. Тэд 102 хүүхдийг найман багшийн хамтаар нэг дор барьцаалж байсан удаатай. Одоогийн байдлаар ердөө гурван өдрийн дотор тэд ойролцоогоор 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр 200 гаран гэмгүй иргэдийн амь насыг хөнөөж 2000 тооны мал сүргийг хулгайлж 10000 гаруй хүний гэр оронг галдан шатаасан байна. Тус бүлэглэлийн эсрэг Нигерийн засгийн газар тэдний эсрэг үргэлжлүүлэн хүчтэй тэмцэж тэдний эсрэг тулаанаа зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна.
П.Тамир