“Олноо өргөгдсөн 110” практик буудлага долоо дахь удаагийн тэмцээн болжээ. Энэ удаагийн тэмцээнд 36 буудагч өрсөлдөхөд тэргүүн байрт С.Дэлгэрхангай орж, С.Ганбаатар, Б.Соронзонболд нар удаалав. Хүрэл медаль хүртсэн буудагч бол улсын заан Б.Соронзонболд юм. Тэрбээр F Class төрөлд дээд амжилт шинэчилсэн шилдэг тамирчин билээ.