МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал болж, танхимаар 37 гишүүн, цахимаар дөрвөн гишүүн оролцож, 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийлээ. Тэрбээр “Нас барсан бөхийг Монгол бөхийн өргөөнөөс гаргах тухай хүсэлт саяхан гэр бүлийнх нь зүгээс ирсэн. Бид зөвшөөрөөд байтал Ерөнхий сайдын зүгээс Спортын төв ордноос гаргана гэдэг шийдвэрээ гаргаад И.Доржсамбуу гарьдад хэлсэн. Энэ зүйл дээр биднээс татгалзсан юм байхгүй, Ерөнхий сайд оролцсон асуудал байгаа" гэв.
Сэтгэгдэл (12)